Цагдаагийн байгууллагын иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх 7505-8000 нэгдсэн лавлах ашиглалтад орлоо

Т.Отгонсувд
4 цаг 56 минутын өмнө

Цагдаагийн байгууллагаас иргэд олон нийтэд жолооны үнэмлэх олгох, эрх сэргээх, галт зэвсгийн бүртгэл, сургалт, гэрээт харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалт,  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тодорхойлолт авах зэрэг олон төрлийн үйлчилгээг авах боломжтой цагдаагийн байгууллагын зөвлөгөө, мэдээллийн 75058000 нэгдсэн лавлах ашиглалтад орлоо.

Өмнө нь цагдаагийн байгууллагаас Цагдаагийн алба хаагчтай холбоотой мэдээлэл өгөх 126, 70191212, Жолооны үнэмлэхтэй холбоотой мэдээлэл авах 7019-1515, Галт зэвсгийн сургалт, гэрээт харуул, хамгаалалтын ажилтны сургалттай холбоотой 7019-0092, Цагдаагийн байгууллагын төв архивын 70191531,  Лавлагааны сангийн 70191060, “Сүүж-Уул” сэргээн засах сувиллын 77172255, 94942255 гэх мэт олон өөр дугааруудыг ашиглаж байсан нь иргэд өөрийн хүссэн мэдээллийг авахдаа андуурч залгах, цаг алдах, мэдээллийн ажилтан өмнөх хэрэглэгчтэй холбогдсон байвал дахин дахин залгах зэрэг хүндрэлүүдийг үүсгэж байсан.
Дээрх хүндрэлтэй нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд орчин үеийн IP технологид суурилсан нэгдсэн лавлах үйлчилгээний 75058000 дугаар бүхий автомат хариулагчийн системийг нэвтрүүлээд байна.
Энэ хүү системийг нэвтрүүлснээр
Иргэд олон дугаар руу бус зөвхөн нэг дугаар /75058000/ руу залгаж өөрт хэрэгтэй мэдээллээ авснаар цаг хугацаа хэмнэх,
Цагдаагийн байгууллагаас иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар хүртээмж сайжрах
Мэдээллийн ажилтантай холбогдох гэж хүлээх шаардлагагүйгээр автомат хариулагчаас хэрэгтэй мэдээллээ авах
Мэдээллийн ажилтан таны өмнөх хэрэглэгчтэй холбогдсон байвал автоматаар хүлээлгэнд оруулж, мэдээллийн ажилтан сулармагц шууд холбогдох тул дахин дахин залгах шаардлагагүй болсон
Байгууллагын үйл ажиллагаанд автоматжуулалт хийгдэж, иргэдээс ирж буй дуудлага хүний оролцоогүйгээр оновчтой хуваарилагдах,
Дуудлага нэг бүрийн мэдээлэл, ярианы бичлэг хийгдэх тул дүн шинжилгээ хийх замаар үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах,
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэмэлт мэдээллийг автомат хариулагчийн системд оруулах, 
7505-8000 дугаарт залгахад:
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа, алба хаагчид талархал илэрхийлэх, санал хүсэлт өгөх бол 1. 
Жолоодох эрхийн үнэмлэх, торгуультай холбоотой мэдээлэл авах бол 2. 
Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон байсан эсэх тодорхойлолт, ял шийтгэлийн сангийн мэдээллийн талаар бол 3. 
Галт зэвсэг эзэмших, харуул хамгаалалтын ажилтан бэлтгэх сургалтын талаар мэдээлэл авах бол 4. 
Сүүж уул сэргээн засах сувиллын талаар мэдээлэл авах бол 5-ыг дарна уу. 
гэсэн мэдээллүүдийг автомат хариулагчийн системээс тоглуулах бөгөөд иргэд энэ мэдээллүүдээс сонголт хийснээр өөрт хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл богино хугацаанд авах, илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол мэдээллийн ажилтантай холбогдож тодруулах, санал хүсэлтээ өгөх боломжийг бүрдүүлсэн байна. Иргэд та бүхэн цагдаагийн байгууллагаас зөвлөгөө, мэдээлэл авах бол нэгдсэн лавлах 75058000 дугаар руу холбогдож мэдээллээ аваарай.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна