Л.Гантөмөр: Намынхаа гишүүдийн ч дэмжлэгийг авч чадахгүй хүмүүс огцрох ёстой

Т.Отгонсувд
4 цаг 46 минутын өмнө

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн барьсан Ерөнхий сайд Г.Занданшатарыг гурван үндэслэлээр огцруулах асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Гантөмөрөөс тодрууллаа. 

Тэрбээр "Уг нь бол Ардчилсан намын бүлэг хуралдаж, байр сууриа нэгтгэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Тийм учраас бид элдэв юм ярихгүйгээр та бүхнийг тойрроод яваад байгаа.  Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдлыг бүгдээрээ мэдэж байгаа. Багш, эмч, ахмадууд орлого нь хүрэхгүй байна аа гээд жагсаж байгаа. Энэ хүндрэлүүдийг давах нь бидний ажил. Бид 4 жилийн асар өндөр төлөвлөгөөгөө баталчихсан. 

Жилийн өмнө 100 хувийн саналаар УИХ-ын дарга болсон хүн гишүүдийнхээ 50 хувийн саналаар унахдаа тулчихсан байна. Хэдхэн сарын өмнө 93 хувийн санал авч Ерөнхий сайд болж байсан хүн намынхаа гишүүдийн 50 хувийн дэмжлэгийг ч авч чадахгүй байна. Би өнөөдөр энэ асуудлыг хэлэлцээд шийдээгүйд харамсаж байна. Энэ хоёр хүн өнөөдөр өргөдлөө өгөөд нэг дэх өдөр шинэ хүнээ томилж байх ёстой. Харамсалтай нь ТББХ-ны дарга нь эрхээ хэрэгжүүлээд завсарлага авчихлаа. 

Энэ хоёр хүн сөрөг хүчний байтугай намынхаа гишүүдийн 50  хувийн дэмжлэгийг авч чадахаа больсон. Тэгэхээр ядаж намынхаа итгэлийг авч чадах хүн энэ албан тушаал дээр очих ёстой" гэв. 




Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.178.175
    2 цагийн өмнө

    Яг үнэндээ төр дэхь замбараагүйтэлийг анх АН тавьсан түүхтэй. Бид ч загасны ойтой хүмүүс шүү. 1996онд АН олонхи болж, 4 жил болохдоо л бужигнуулсан даа. Ямар ч чадваргүы хүнийг сайд дарга болгоод л, физикч Баабар сангийн сайд болж байлаа ш дээ. Сахал Билагт тагнуулын дарга болоод лАлсан даа алсан. Чадваргүй шуналтай хүмүүс засгийн авдрыг хоосолсон. Өмч хувьчлалаар бүх газруудыг луйвраар авсан. Дарга болох авлига тогтоосон гэх мэтээр Үасгаа 3-4 удаа огцруулсан. Эцэст нь одоогиын хар нүх үүссэн гэж бопдог. Тэгсэн хөөрхий Намбарын хүү авилгын загалмайлсан эыэг болж шоронд орсиын ш дээ. Намбар ч Намбар яахав мэдээж дураараа хвирласан л байх . Гэхдээ АН -ын дараа ш дээ

    Хариулах
  • 66.181.177.216
    3 цагийн өмнө

    Одоо эдэнд саймширч шим шүүсээ соруулах хэрэг байхгүй шүү ! Гантөмөрөө! Монголчуудын 100 жилийн амьдралын боломжийг боож хааж, хулгайлж ашигласан МАН ыг тараах ёстой!!!

    Хариулах