Онцгой байдлын ерөнхий газрын хоногийн мэдээгээр Хөвсгөл, Увс аймагт алга болсон хоёр иргэнийг эрэн хайх ажиллагаа зохион байгуулж байгаа талаар мэдээлжээ.
Тодруулбал,
Хөвсгөл аймгийн Тариалан сумын Ар тархи багийн “Шар жалга” гэдэг газар тус сумын харьяат иргэн “Ц” нь аравдугаар сарын 6-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 10-ны өдрийн 16:15 цагт онцгой байдлын газарт хүлээн авсан. Булган аймгийн Онцгой байдлын газрын Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Тариалан сумын Мэргэжлийн ангийнхан, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Увс аймгийн Тэс сумын нэгдүгээр багийн “Шар хөдөө” гэдэг газар аравдугаар сарын 12-ны өдрийн 09:30 цагийн орчим тус сумын харьяат иргэн У нь “Шар хөдөө” гэдэг газраас Улаангом сум руу мал тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг аравдугаар сарын 13-ны өдрийн 03:30 цагт онцгой байдлын газарт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн У /67 настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна