Өнгөрсөн хоногт Увс, Хөвсгөлийн баруун хойд, Завханы хойд хэсгээр 0.0-6.0 мм хур тунадас орсон байна.
Тодруулбал, Хөвсгөлийн Хатгал, Ренчинлхүмбэ, Увсын Түргэнд 9 см, Увсын Хяргас, Баян-Өлгийн Сагсай, Хөвсгөлийн Алаг-Эрдэнэд 2-6 см цасан бүрхүүлтэй байна.
Өчигдөр өдөр Увс нуур болон Дархадын хотгор Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр -3…+7 градус, говийн бүс нутгаар +16…+25 градус, бусад нутгаар +8…+15 градус дулаан байв.
Агаарын температурын хувьд, өнгөрсөн шөнө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -10...-17 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -2...+5 градус дулаан, бусад нутгаар -2...-10 градус хүйтэн хоносон байна.
Яг одоо,
-Архангай - Цэцэрлэг
-Булган - Бугат, Булган, Бүрэгхангай, Могод, Орхон, Хутаг-Өндєр
-Завхан - Баянтэс, Баянхайрхан, Их-Уул, Нөмрөг, Тосонцэнгэл, Тэлмэн, Тэс
-Орхон - Баян-Өндөр
-Увс - Баруунтуруун, Зүүнговь, Малчин, Сагил, Түргэн, Улаангом, Өндөрхангай
-Хэнтий - Баян-Адрага, Биндэр, Дадал
-Хөвсгөл - Баянзүрх, Галт, Жаргалант, Рашаант, Тосонцэнгэл, Цагаан-Уул, Цэцэрлэг, Шинэ-Идэр, Эрдэнэбулган суманд цас орж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна