Налайх дүүргийн 8 дугаар хороонд байрлах 140 дүгээр цэцэрлэгийн 50 ортой өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн буцалтгүй тусламжаар тус цэцэрлэгийг өргөтгөсөн юм. Тус цэцэрлэг нь 6 бүлэг 222 хүүхэдтэйгээр үйл ажиллагаа явуулж байсан бол тус өргөтгөл ашиглалтад орсноор 2 бүлэгт 50 хүүхэд суралцах боломжтой болж боллоо.
Тус бүтээн байгуулалтыг "Төгс шийдэл ойл" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.






ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна