Хувийн хэвшлийнхэн дургуйцэж хүлээж авч буй хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Zuv.mn
1 цаг 20 минутын өмнө

УИХ-ын гишүүн Б.Уянга нарын өнгөрсөн зургадугаар сард санаачилсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ. 

Нийтээр тэмдэглэх баярын өдөр амралтын өдөр тохиоход нөхөж амардаггүй байсан үе бий. Тухайлбал, 2020 онд Үндэсний их баяр наадам буюу долдугаар сарын 11, 12 бямба, ням гарагт тохиосон ч нөхөж амарч байгаагүй. 

Хуулийн зохицуулалт байгаагүй учир заримдаа нөхөж амрахгүй, заримдаа амраах ч тохиолдол гарч байлаа. 

Өнөөдөр хэлэлцэх уг хуулийн төсөлд хэрвээ нийтээр амрах баярын өдөр амралтын өдрүүдэд тохиовол тэдгээр өдрийг ажлын өдөрт шилжүүлж амраах агуулгатай. Тодруулбал, нийтээр амрах, хууль заагвсан өдрүүдийг ажлын өдөрт шилжүүлж, заавал амрах хууль эрхзүйн боломжийг бүрдүүлнэ. 

2025 оноор жишээ авахад, энэ жил монголчууд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу 17 өдөр амарсан. Хэрвээ хэлэлцэх гэж буй хуулийг өнгөрсөн жилээс дагаж мөрдсөн бол 22 хоног амрах байсан юм. 

Шинэ хуулийн төслийг хувийн хэвшлийнхэн таагүй хүлээж авч байгаа байпдал ажиглагдаж буй юм. 

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй:

"6.4.Нийтээр тэмдэглэх баярын өдөр нийтээр амрах өдөртэй давхацсан бол дараагийн ажлын өдөрт шилжүүлнэ”.

Тайлбар: - Хэрэв 6 хоног дараалан нийтээр тэмдэглэх баярын өдрүүд Пүрэв, Баасан, Бямба, Ням, Даваа, Мягмар гарагт тохиож байвал дээрх зохицуулалтаар, Бямба болон Ням гарагт тохиох баярын өдрийг дараагийн ажлын өдрүүд буюу Лхагва, Пүрэв гарагт тус тус шилжүүлнэ.

2 дугаар зүйл. Энэ хуулийг баталсан өдрөөс дагаж мөрдөнө.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 43.228.130.188
    16 минутын өмнө

    монгол хүний амралт баяр ёслолын тоо уул нь багадаагүй л байгаа бараг илүү юманд хайран цаг заваа барах хэрэг байна уу хийх юмаа олж ядах юмаа Б.Уянга мэтийн хүмүүс

    Хариулах