Аргалийн тоо толгой өсжээ

Zuv.mn
1 цаг 3 минутын өмнө

Дэлхийн зэрлэг ан амьтдыг хамгаалах сан (WWF) Монгол оронд тархан нутагшсан маргалийн тоо толгой өссөн гэж мэдэллээ.

Сүүлд хийсэн судалгаагаар, “Улаан ном”-д орсон аргалийн тооо толгой 3600 толгой болжээ. Тооллогыг 2023 оноос өнгөрсөн аравдугаар сар хүртэл хоёр жил гаруйн хугацаанд Баян-Өлгий, Ховд, Увс аймгийн нутгийг хамруулж хийсэн байна.

Аргалийн тоо толгой нэмэгдэхэд Хүрээлэн буй орчны хамгаалал, хүний нөлөөллийг бууруулах чиглэлээр хийгдсэн хууль эрхзүйн зохицуулалтыг чанд мөрдсөн, олон нийтийн оролцоо зэрэг хүчин зүйл нөлөөлсөн болохыг Дэлхийн зэрлэг амьтдыг хамгаалах сан тайландаа дурджээ.

Аргаль бол Монгол орны баруун хэсгийн уулархаг, өндөрлөг бүс нутагт тархсан, 120 см өндөр, 140 кг хүртэл жинтэй, 1.8 м урттай хамгийн том зэрлэг хонь юм. .Эр нь маш том, бөөрөнхий эвэртэй бөгөөд 190 см урттай байдаг. Эм нь бас эвэртэй боловч жижиг байдаг ажээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна