“Рио Тинто” ХХК Засгийн газраас тавьсан хүсэлтийн дагуу С.Мөнхсүхийг Оюутолгой ХХК-ийн анхны монгол захирлаар томилсон билээ. Яг опдоо Төрийн ордонд болж буй "Оюутолгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" түр хорооны сонсголд оролцож байгаа түүний Хянан шалгах түр хороо болон УИХ-ын гишүүдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.
Тэрбээр Сонсголд оролцож байгаа байр сууриа “Оюутолгой төслийн 20 жилийн түүхийг бүгдийг нь би мэдэхгүй. Гэхдээ өөрт байгаа мэдээллийн хүрээнд харамгүй хуваалцахаа илэрхийлж байна” гээд хариулж эхэлсэн юм.
-Монгол Улсын Парламентаас байгуулсан Хянан шалгах түр хороо зургаан удаа дуудахад яагаад нэг ч удаа ирэлгүй, үл хүндэтгэсэн байдал гаргасан бэ?
-Сайн байцгаана уу. Та бүхэнд өөрийгөө танилцуулъя. Намайг Сүхбаатарын Мөнхсүх гэдэг. “Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар хоёр долоо хоногийн өмнө томилогдсон. Ажилдаа ороогүй байна. Ирэх хоёрдугаар сарын 1-нээс үүрэгт ажилдаа орно. Хэдий шинэ ажилд очиж байгаа боловч “Оюутолгой” ХХК, төсөлтэй нэлээд хэдэн жил холбоотой ажиллаж байгаа. Яг өнөөдрийн байлаар “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д гурав дахь жилдээ ажиллаж байна. Оюутолгой төслийн 20 жилийн түүхийг би бүгдийг нь мэдэхгүй. Нарийн техникийн асуудлыг бүрэн гүйцэд мэдэхгүй. Гэхдээ өөрт байгаа мэдээллээ та бүхэнтэй илэн далангүй хуваалцъя.
О.Батнайрамдал гишүүний эхний асуултад хариулъя. Хянан шалгах түр хорооны долоо хоног бүрийн хуралд яагаад оролцоогүй юм бэ гэж асууж байх шиг байна. Энэ асуудал дээр компани дотроо зөвлөлдөж байгаад хамтын шийдвэр гаргасан. Багийн шийдвэр гаргасан. Яагаад ингэж шийдэх болсноо албан бичгээр хариу өгсөн байгаа. Оролцох боломжгүй болгож байсан гурван шалтгаан байсан гэж би ойлгож байгаа.
Нэгдүгээрт, “Онтрэ” ХХК болон хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүний хэлэлцээр эхэлж байсан. Хэлэлцээрийн тактикт, талуудын байр суурь, ялангуяа хэлэлцээрийг илүү өгөөжтэй, ойлгомжтой байлгах үүднээс хэлэлцээрт оролцогч хоёр тал болон Засгийн газартай наана нь мэдээлэл гаргахгүйгээр, хэлэлцээрийг ултай, буурьтай, суурьтай үргэлжлүүлэх нь чухал байна гэж тохиролцоод энэ талаар нээлттэй хурал дээр ярих нь зөхисгүй юм болов уу гэсэн дүгнэлт хийсэн.
Хоёрдугаарт, компанид нэлээд өөрчлөлт орж байсан, та мэдэж байгаа /О.Батнайрамдалыг хэлж байна/. Гүйцэтгэх захирал өөрчлөгдөж байсан. Өөр тодорхойгүй юмнууд нэлээд байсан учраас дотоод шалтгаанаас болоод оролцох боломжгүй юм болов уу гэсэн бодол байсан.
Гуравдугаарт, Түр хорооны хуралд дуудагдсан ажилтнуудын зүгээс аюулгүй байдалд санаа зовниж байсан тал байсан. Тухайн үед компанийн гадаа эсэргүүцэгчид байсан. Яг энэ асуудлаар буруу, зөв маш их мэдээлэл гарч байсан. “Ийм үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр гармааргүй байна” гэж хүссэн учраас ажилчдаа албадаагүй.
Гэхдээ компани хаалттай байсан юм биш. Шинжээч нартай хамтарч ажилласаар байсан.
94,297 хуудас нотлох баримт цуглуулсны ихэнх нь /51 хувь/ “Нууцын тамга”-тай, цааш нь мэдээлж болохооргүй, сонсголд ашиглах боломжгүй байсан. Яагаад компанийн бичиг баримтад нууцын тамга дарсан бэ?
-Энэ бол компанийн дотоод баримт бичиг байгаа юм. Компанид олон нийтэд нээлттэй мэдээлэл байдаг, олон нийтэд мэдээлэх шаардлагагүй гэж тооцсон мэдээллүүд байдаг.
Гэхдээ өгөх ёстой мэдээллүүдээ “Эрдэнэс Оюутолгой” компани, холбогдох байгууллага, яам, тамгын газар руу явуулдаг, нууцын тамгагүйгээр…
-Itoim агентлагт өгсөн ярилцлагадаа “Оюутолгойн зээл Монголын өр биш” гэсэн байна. Яагаад тэгж хэлэх болов. Энэ өр биш юм бол ард түмэнд хэзээ ч дарамт үүсэхгүй гэдэг гэрээний заалт, аудитын дүгнэлт байна уу?
Хариулаагүй...
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.64.153
хогийн амьтан
Хариулах