Н.Мадурог баривчлах ажиллагаанд оролцсон цэрэг “Н.Мадуро огцорно” гэж бооцоо тавин 409 мянган ам.доллар хожжээ

Zuv.mn
1 цаг 43 минутын өмнө

АНУ-ын Хууль зүйн яам Венесуэльд явагдсан Н.Мадурог баривчлах цэргийн тусгай ажиллагаанд оролцсон Ганнон Кен Ван Дайк гэгчийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ.

Хойд Каролина мужийн Форт Брагг дахь АНУ-ын армийн салбар нэгжид алба хаадаг Ганнон Кен Ван Дайк нь Н.Мадурог эхнэр Сесилиягийнх нь хамт баривчлах ажиллагаанд бэлтгэгдэж байхдаа буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Полимаркет дээр данс нээж, Венесуэлтэй холбоотой асуудлуудаар арилжаа хийж, бооцоо тавьж эхэлсэн байна. Улмаар Н.Мадурог удахгүй огцорч, төрийн эрхээс зайлуулагдана гэдэг дээр  33,000 гаруй ам.долларын бооцоо тавьж, 409,000 ам.доллар хожсон болох нь тогтоогджээ.


Шүүхээс Ван Дайкийг "Ашиг олохын тулд Венесуэльд явуулах маш нууц ажиллагааны үр дүнгээр бооцоо тавьсан гэж үзэж байгаагаа өчигдөр мэдэгджээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна