Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун БНСУ-тай хиллэдэг хилийн хамгаалалтын шугамаа эхжүүлж, цэргийн анги нэгтгэлийнхээ бие бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэхийг тушаажээ. Тэрбээр өнгөрсөн ням гарагт цэргийн удирдлагуудтайгаа уулзахдаа ингэж тушаасан байна. Ройтерс агентлаг энэ талаар мэдээллээ.
Ким Жон Ун энэхүү шийдвэрээ “Дайнаас зайлсхийх боломжийг илүү найдвартай болгохын тулд” гэж тайлбарласан байна. Шийдвэр гарсантай холбоотойгоор цэргийн хээрийн сургуулийн тоог олшруулж, байлдах чадамжийг сайжруулах практик сургалтын тоог олшруулахыг мөн даалгажээ.
БНСУ-ын Штабын дарга нарын нэгдсэн зөвлөлийн мэдэгдсэнээр, БНАСАУ хил хилийн хамгаалалтаа өнгөрсөн гуравдугаар сараас чангалж эхэлсэн бөгөөд энэ хүрээндээ хана хэрэм барих ажил хүртэл хийж байгаа гэсэн байна. Дашрамд, БНАСАУ-ын Ардын дээд чуулган энэ сарын 10-ны өдөр тус улсын цөмийн хүчний хяналтын систем "дайсагнасан хүчний" халдлагад өртөх аюулд орсон тохиолдолд цөмийн цохилтыг автоматаар эхлүүлэх тухай хуулийг баталсан юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна