Ардчилсан Конго улсын эмнэлэгт ажиллаж байсан АНУ-ын иргэн эбола вирусийн халдвар авчээ. Халдвар авсан иргэнийг Питер Стаффорд гэдэг бөгөөд Буниа дахь Нянкунде эмнэлэгт өвчтөнүүдийг эмчилж байхдаа халдвар авсан гэсэн байна.
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) түүний халдвар авсан нь шинжилгээгээр бүрэн батлагдсаны дараа буюу өнгөрсөн амралтын өдрөөр Герман руу шилжүүлжээ.
Ардчилсан Конго улсад эбола вирусын дэгдэж, ДЭМБ мэдэгдэл гаргасан ч дэгдэлтийн хамрах хүрээний талаар тодорхой мэдээлэл алга байгаа талаар бид өчигдөр мэдээлсэн. Тэгвэл тус улсад эбола вирусийн улмаас улмаас дор хаяж 118 хүн нас барж, 390 гаруй хүн өвчилсөн гэсэн мэдээллийг албаныхан өгөөд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна