Х.Тамирыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-т заасан гэмт хэрэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасан гэмт хэргүүдэд, Б.Сүхбаатарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3 дах хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-т заасан гэмт хэргүүдэд,
Л.Жавхланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т заасан гэмт хэргүүдэд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байгаа.
Шүүхээс: Б.Амарбаясгаланд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-д заасан гэмт хэргийг мөн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 болгон зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-д зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар,
Н.Мөнхбатад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-д заасан гэмт хэргийг мөн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 болгон зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.2-д зааснаар 5 жил 2 сарын хорих ялаар,
Х.Тамирт холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.3-д заасан гэмт хэргийг тус тус хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болгож, Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож бусдаас авилгалд авсан 15.820.000 төгрөгийг Х.Тамираас гаргуулж улсын орлого болгож, 500,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 5 жил 1 сарын хорих ялаар,
Б.Сүхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 188 дугаар зүйлийн 188.3-д заасан гэмт хэргийг мөн хуулийн 188 дугаар зүйлийн 188.2 болгон зүйлчлэлийг өөрчилж, 5 жил 1 сар, мөн хуулийн 192 дугаар зүйлийн 192.2-д зааснаар 5 жил 1 сарын хорих ял тус тус оногдуулж дээрх ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 6 жилийн хорих ялаар,
Л.Жавхлан нь /өмнөх тогтоолоор /хүн амины хэрэг/ оногдуулсан 15 жилийн хорих ялаас 2 жил 7 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан/ ба тэнсэнтэй байх хугацаанд зам тээврийн осол гаргаж хэргийн газраас зугтаасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуульд хамрагдаж хэрэгсэхгүй болгож,
Харин Л.Жавхланд өмнөх тогтоолоор оногдуулсан 15 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар, 17 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлэхээр тус тус шийдвэрлэж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна