Хөвсгөл аймгийн Тариалан суманд дахин нэг иргэн алга болжээ.
Тодруулбал иргэн “Ц” нь 10-р сарын 06-ны өдрийн 18:00 цагийн орчим иргэн Х-гийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг 10-р сарын 10-ны өдрийн 16:15 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газар, Тариалан сум дахь 46 дугаар анги, Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэр, орон нутгийнхан иргэн Ц /46 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна