Европын холбоо “Temu”-гээс болж 150 ам.доллараас доош үнэтэй илгээмжид татвар ногдуулахаар болжээ

Zuv.mn
2 цаг 57 минутын өмнө

Европын холбоо 150 еврогоос доош үнэтэй илгээмжид татван ногдуулдаггүй журмаа эргэж харахаар болжээ. БНХАУ-ын “Temu” онлайн худалдааны платформ зах зээлд нь маш амжилттай ажиллаж, татваргүйгээр их хэмжээний ашиг олж байгаатай холбоотойгоор журмаа өөрчлөх болсон байна.

“Temu” платформ сүүлийн хоёр жил Европын холбооны зах зээл рүү маш гүнзгий нэвтэрч, харилцагчийн тоо болон худалдаанаас олох ашгаа үлэмж нэмэгдүүлжээ. Тодруулбал, 2023 онд 44.1 сая ам.долларын ашигтай байсан бол 2024 онд 120 сая ам.доллар болжээ. Борлуулалын дүнгээр нь авч үзвэл хэдэн арван тэрбум ам.доллараар хэмжигдэх худалдааг хийсэн бөгөөд ппликейшнийг нь татаж авсан хэрэглэгчийн тоо 115 саяд хүрсэн тул цаашид ч хүрээгээ нэмэх нь ойлгомжтой болоод буй аж.   

Тус платформ нь маш хямд бараа бүтээгдэхүүнтэй, маш их мөнгө татварын гадуур өнгөрөх эрсдэл үүссэн учир ийнхүү татвартаа өөрчлөлт оруулахаар болсон юм байна. 

Европын комиссын мэдээлснээр, 2024 онд Европын холбооны улсуудад 150 еврогоос доош үнийн дүнтэй 4.6 тэрбум илгээмж ирсэн бөгөөд тэдгээрт нэг тус бүрт нь 2 еврогийн татвар ногдуулах асуудал яригдаж байна.    




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна