АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Газын зурвасын асуудлыг шийдсэнээсээ хойш Украины асуудалд анхаарах завтай болжээ. Тэрбээр Украины Ерөнхийлөгч В.Зелинськийтэй энэ долоо хоногт Вашингтон хотноо уулзахаар болсон байна.
“The New York Post” сонинд мэдээлснээр, урилга В.Зелинськийд очсон бөгөөд уулзалт болох нь тодорхой гэнэ.
Д.Трамп Израилийн Кнессетэд үг хэлэх үедээ Газын зурваст энхийг тогтоох ажиллагаа үр дүнтэй болоход идэвх зүтгэл гаргаж ажилласан. Гэсэн ч хамгийн том эрсдэл болох ОХУ, УАЦЭ-ийн асуудал дуусаагүй тул энэ тал дээр анхаарал хандуулна гэж Газын асуудлыг зохицуулах ажлыг хариуцсан төлөөлөгч Стив Уиткоффт хандан хэлж байсан аж.
В.Зелинський харин Д.Трамптай энэ сарын 17-нд буюу ирэх баасан гарагт уулзана гэсэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна