АНУ Украинд Tomahawk-аас өөр пуужин өгч магадгүй боллоо

Zuv.mn
15 цаг 34 минутын өмнө

АНУ Украинд Tomahawk далавчит пуужин өгөх асуудал яригдаж, ОХУ эрс эсэргүүцэн, энэ сэдвийг халаагаад байгаа билээ.

Тэгвэл АНУ Украинд  уг пуужингийн оронд JASSM (Joint Air-to-Surface Standoff Missile; Агаараас газрын байг утсгах зорилулалттай далавчит пуужин), LRASM (Long-Range Anti-Ship Missile; усан онгоц болон сөнөөгч, бөмбөгдөгч онгоцуудаас харвах боломжтой пуужин) хэмээх хоёр пуужин өгч магадгүй байна.

Дээрх пуужингууд нь нэгд, Tomahawk биш учраас, хоёрт, үйлдвэрлэгдээд удсан, эхний серүүд нь хугацаа дууссан учраас АНУ-д харамсах зүйлгүй. F16 сөнөөгч онгоцноос харвах боломжтой, 370 км тусгалтай тул оперативын зорилгод хангалттай тохирно гэж үзжээ.

 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.