Шөнө нойр хүрэхгүй нааш цааш хөрвөөх, арай гэж унтаад өглөө босоход хэцүү, ядарсан хэвээрээ байх үе таньд тохиолдож байсан уу? Тийм үед та нойрны эм хэрэглэж болох ч энэ нь цаашид маш олон хорт үр дагавартай учраас аль болох хэрэглэхгүй байхыг хичээгээрэй. Ингээд танд эрдэмтдийн өгсөн “Дэрэн дээр толгой тавимагц нам унтуулах” зөвлөгөөг хүргэе.
Унтахын өмнө 60 минут шаргуу ажилла
Хэрэв шөнө нойр хүрдэггүй бол унтах ёстой цагаасаа 60 минутын өмнө амжуулахыг хүссэн ажлаа хийх хэрэгтэй. Таны нойр амархан хүрэх болно гэж “NYC Sleep Doctor”-ийг үүсгэн байгуулагч, “Сайн унтагч” номын зохиолч физологич эмч, эрдэмтэн Janet Kennedy зөвлөж байна.
Халуун ус, шүршүүрт ор
Халуун усанд ороод гарсны дараа биеийн хэм буурдаг. Энэ нь нойр хүрэхэд гол нөлөө үзүүлдэг байна. Таны бие, тархи маш хурдан амралтын “горимд” шилждэг.
Оймс өмс
Усанд орохоос өөр нойр хүргэдэг маш амархан арга нь оймсоо өмсөж унтах юм. Оймс өмссөнөөр судас тэлж, цусны эргэлт сайжирч нойр хүргэдэг гэж профессор Ancoli-Israel зөвлөж байна.
Амьсгалын 4-7-8 дасгал
Амьсгалаар зүрхний хэмнэл, цусны даралтаа зохицуулж болдог. Энэ нь нойр хүргэхэд чухал нөлөөтэй байдаг. Та 4 секунд амьсгал аваад 7 секунд түгжиж 8 секунд гаргах дасгалыг хийгээрэй. Ингэж амьсгалахдаа бодлоо хамрын үзүүр юмуу цээж, уушигин дээрээ төвлөрүүлээрэй.
Нойр хүрээгүй үед орондоо бүү орж хэвт
Нойр хүрээгүй үед орондоо орвол унтах цаг болсон ч гэсэн улам сэргэж ирдэг байна. Та 8 цаг унтах ёстой байтал 10 цаг орондоо хэвтэх гээгүй биз дээ.
Амраах дасгалуудыг шөнө биш өдөр хий
Амраах дасгалууд нь булчинг амрааж нойр хүргэхэд тустай байдаг. Гэхдээ унтахын өмнө биш өдрийн цагаар хийх нь илүү үр дүнтэй байдаг гэж Kennedy эмч зөвлөжээ. Та гар утсандаа iSleep Easy апликэйшн татаж амраад дасгал хийгээрэй.
Орноосоо бос
Нойр хүрэхгүй, элдэв янзын бодол толгойд эргэлдээд орон дээрээ хэвтээд байвал хэвтээд л байна. Ямар ч нэмэр байхгүй. Орноосоо босож хэсэг хугацаанд байснаар эдгээр бодлуудаас ангижирч чадна.
Цагаа битгий хар
Байн байн цаг руугаа харах нь та өөртөө улам л стресстэй орчин бүрдүүлж байна гэсэн үг. Цагаа харахгүй байх нь хурдан нойр хүргэдэг байна.
Бичиж эхэл
Ямар нэгэн юманд санаа зовоод унтаж чадахгүй үе байдаг. Тийм бол бодоод хэвтэхийн оронд бал цаас гаргаад асуудлаас хэрхэн ангижирч болох талаар нэгд нэгэнгүй бичиж эхэл. Санаа зовох нь багасах болно.
Сэтгэгдэл бичигдээгүй байна