АН-ын бүлэг эзгүйрчээ

2017/01/16
 Долоо хоногийн даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Харин Хөгжлийн банкинд хийсэн шалгалт, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байсан АН-ын бүлгийн хуралдаан цуцлагджээ.

Учир нь АН-ын 9 гишүүний 6 нь тодорхой шалтгаанаар чөлөө авсан байна. УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Наранхүү нар гадаад томилолттой, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Ж.Батзандан, Д.Эрдэнэбат нар намын даргын сунгаандаа яваад завгүй байгаа бол УИХ-ын гишүүн Д.Муратын ар гэрт ажил явдал гарсан гэнэ. АН-ын бүлэг Ан-ын даргын сунгаа дуустал эзгүйрэх бололтой.
 Б.Сондор


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна