Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт Давосын чуулганд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр эх орноосоо морджээ. Монгол Улс 1991 онд тухайн үеийн тэргүүн Шадар сайд Да.Ганболдоор ахлуулсан төлөөлөгчилд анх удаа Давосын чуулганд оролцож байсан бол 2010 оноос хойш Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү уулзалтад тасралтгүй оролцож байгаа аж. Энэ жилийн чуулганд Ерөнхийлөгчийн хамт сэтгүүлч, эдийн засаг А.Ундрал оролцохоор болсон байна. Тэрбээр улс орнуудын Залуу манлайлагчдын уулзалтад эх орноо төлөөлөн оролцох гэнэ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна