“Технологи , Хөрөнгө Оруулалт Монголд - 2017” Олон улсын үзэсгэлэн, хурал

2017/02/23
Монгол Улсын дэд бүтэц, барилга угсралт, уул уурхай, хот төлөвлөлт, эко технологи, сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, эрчим хүч, банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулалт татах, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлэх зорилгоор “Технологи, Хөрөнгө Оруулалт Монголд - 2017” олон улсын үзэсгэлэн, хурлыг 4 сарын 20, 21-ний өдрүүдэд Шангри-Ла Зочид буудалд зохион байгуулахаар боллоо. 

Арга хэмжээний хүрээнд дан ганц салбарыг онцлохыг хүссэнгүй. Хөгжилд хөтлөх нэн тэргүүний салбар бүрийн дэвшилтэт технологи, бүтээгдэхүүн үйлчилгээг дэлгэн харуулахаар Австри, ХБНГУ, Щвейцарь, АНУ, Австрали, Өмнөд Африкийн олон улсад танигдсан компаниуд ирэх бөгөөд технк тоног төхөөрөмжөө Монголчуудад танилцуулах болно.

Мөн үзэсгэлэнгийн үеэр төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч нарт уул уурхайн тоног төхөөрөмж, барилгын материалын сүүлийн үеийн технологи, сэргээгдэх эрчим хүчний шийдэл, онгоц үйлдвэрлэл, мах сүү боловсруулах тоног төхөөрөмж зэрэг орчин үеийн техник төхөөрөмжүүдтэй эх орондоо танилцан, хамтын ажиллагааны гэрээ хэлцэл байгуулан, бизнесийн түншүүдтэй болох боломжууд бий болох юм. 

Дотоодын компаниуддаа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таницуулах боломжийг олгож, хөнгөлөлттэй үнийг санал болгож байгаа бөгөөд үзэсгэлэнгийн талбай цөөн үлдсэн тул та амжиж бүртгүүлээрэй.

Үзэсгэлэн хурлын мандатын бүртгэлийн ажиллагаа эхэлсэн тул та 70009393 утсаар захиалгаа өгнө үү. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна