"Эрдэнэт" үйлдвэр дэх шалгалт дуусчээ

2017/03/13
Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн энэ оны хоёрдугаар сарын нэгний өдрөөс 22-ны өдрийг дуустал “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д хийгдсэн Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын хамтарсан шалгалт дууслаа.

Уг шалгалтыг Сангийн яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 12 мэргэжилтэн, улсын байцаагч нар үйлдвэрлэл, эдийн засаг, санхүүгийн үйл ажиллагаанд хийжээ. Шалгалтын  дүнгийн талаар  ирэх долоо хоногт дэлгэрэнгүй мэдээлэл хийх гэнэ. 
 
Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна