Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай саналд Ипотекийн зээлд 111,0 тэрбум төгрөгийг зарцуулахаар тусгажээ. Уг санхүүжилт ирэх 4-р сараас эхэлж санхүүжүүлэхээр тооцож байна.
Энэ тооцоогоор 2017 онд:
Жилд 111 тэрбум.төгрөгөөр 1850 иргэн
Сард 12300 сая төгрөгөөр 205 иргэн
Сард 48 тэрбум төгрөгийг 800 иргэнд ипотекийн зээлээр олгохоор болжээ.
Энэ талаар Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр "Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 50 төслийн барилгын ажил бүрэн зогсонг байдалд орсон. Үүний дийлэнх нь БЗД, ХУД-т төвлөрсөн байна.
Одоогоор Ипотек эргэн төлөгдөх санхүүжилтээрээ хэвийн явагдаж байгаа. Энэ нь жилдээ ойролцоогоор 25-30 тэрбум төгрөг гэсэн үг юм. Цаашдаа жилд 300 тэрбум, сард 200 орчим өрх хамрагдах байдлаар тооцоолж байна. Харин хүүгийн хувьд бууруулах боломжгүй. Харин ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдэд зориулж газраа барьцаанд тавьж, АОС-аа сайжруулах нөхцөлийг энэ төрлийн зээлд хамруулах болно" гэсэн тайлбар өгчээ.
Т.Хэрлэн
Сэтгэгдэл бичигдээгүй байна