УИХ-ын 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 69 дугаар тогтоол, Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны 41 дүгээр тэмдэглэл, 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн хуралдааны 48 дугаар тэмдэглэлэр өгсөн үүрэг чиглэлийн дагуу 2017 оны 4 дүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд Улаанбаатар хотод “Монгол Брэнд Экспо” ХХК-ны Тэнгэр плаза төвд “Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулна.
Тус өдөрлөгийн зорилго нь Төрийн өмчийн оролцоотой компаниудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон нийтэд сурталчлах, импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний үйлдвэрүүдийг дэмжих, хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх, төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхжүүлэх замаар эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг даван туулах ажил хэрэгч хамтын ажиллагааг өрнүүлэхэд оршино.
Санаачлагч, ерөнхий зохион байгуулагч:
- Монгол Улсын Засгийн газар;
- Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар;
- Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл;
“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага-2017” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулах ажлын хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар дараах бэлтгэл ажлуудыг хийж байна. Үүнд:
1. Татварын ерөнхий газар,
2. Гаалийн ерөнхий газар,
3. Хууль, шүүхийн байгууллага, мэргэжлийн холбоод
4. Аудитын байгууллага,
5. Арилжааны банкууд,
6. Нийгмийн даатгалын ерөнхий газар,
7. Улсын бүртгэлийн ерөнхий газар
8. Удирдлагын академи
9. Төрийн албаны зөвлөлийн удирдлагууд
10. Олон улсын байгууллагуудтай уулзалт зохион байгуулах, санал солилцох,
Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн талаар төрөөс баримтлаж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хэрэгжилт, үр дүнгийн талаар оролцогчдод мэдээлэл хүргэх;
-Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх;
-Сургалт зохион байгуулах, Өдөрлөгийн үеэр зохион байгуулагдах томоохон арга хэмжээ:
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газруудын талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилт, үр дүнгийн талаар мэдээлэл өгөх;
- Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, үйлдвэрийн газруудын үйлчилгээг нэг цэгээс иргэдэд хүргэх, үйл ажиллагааг нь олон түмэнд суртачлах;
-Импортыг орлох бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэгч жижиг дунд үйлдвэрүүдтэй хамтарч ажиллах нөхцлийг бүрдүүлэх юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна