Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Өнөөдрийн байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай харьцуулахад 5.9 хувь өссөн дүнтэй байна.
Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сараас 9.8 хувь, үхрийн ястай махны үнэ 5.1 хувь, үхрийн цул махны үнэ 5.0 хувь, адууны ястай махны үнэ 5.4 хувь, ямааны ястай махны үнэ 7.3 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 0.2 хувь, ямааны ястай махны үнэ 2.6 хувиар буурч, үхрийн ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн цул махны үнэ 0.6 хувиар өсөж, адууны ястай махны үнэ өөрчлөгдөөгүй байна. 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6620 төгрөг, үхрийн /ястай/ мах 7785 төгрөг, үхрийн цул мах 9010 төгрөг, адууны /ястай/ мах 4875 төгрөг, ямааны /ястай/ мах 4700 төгрөгийн үнэтэй байна.
Гурилын үнэ: Өмнөх сартай харьцуулахад савласан дээд гурилын үнэ 2.7 хувь, задгай 1-р зэргийн гурил болон савласан 2-р зэргийн гурилын үнэ 2.4 хувиар буурчээ.
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх сартай харьцуулахад 0.4 хувиар өсөж, өмнөх 7 хоногтой харьцуулахад өөрчлөлтгүй байв. Элсэн чихрийн үнэ өмнөх сартай харьцуулахад 5.8 хувиар өсчээ.
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 1.7 хувиар буурч, луувангийн үнэ 1.4 хувь, байцааны үнэ 56.1 хувь, хүрэн манжингийн үнэ 5.9 хувь, сонгинын үнэ 2.8 хувиар өсчээ. Өмнөх 7 хоногийнтой харьцуулахад төмсний үнэ 2.0 хувиар буурч, байцааны үнэ 14.3 хувиар өсөж, бусад хүнсний ногооны үнэ өөрчлөлтгүй байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна