СУИС–ийн захирал Э.Сонинтогос, Ч.Алтанцэцэг нарын балаг...

2017/03/29
СУИС-ийн захирал Э.Сонинтогосын тэтгэвэртээ гарах нас болсон ажээ. Гэвч ажил албаа өгөлгүй олон жилийн “засаглал” тогтоож хэд хэдэн зөрчил гаргасан байж болзошгүй байна. Тиймээс СУИС-ийн багш, ажилчдын хүсэлтээр  тус сургуулийн захирал Э.Сонинтогос, Ч.Алтанцэцэг нарыг  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны хяналт, шинжилгээ үнэлгээний газраас шалгаж эхлээд байна. Шалгуулахаас өөр аргагүй нөхцөл байдал үүсэж, асуудал улам бүр дордож байгааг  эх сурвалж манайд мэдээллээ. Ингээд Э.Сонинтогос болон Ч.Алтанцэцэг нарын алдаатай бодлогын улмаас ямар асуудал үүсч байгааг  тоймлон хүргэе.

Соёлын дээд сургуулийг устгасан нь

МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1965 оны 158 дугаар тогтоолоор Улаанбаатарын Багшийн сургуульд “Соёл гэгээрлийн ажилтан”-ы анги байгуулснаар Монгол улсад соёл, гэгээрлийн ажилтныг бэлтгэх тогтолцоо бүрэлдэх үндэс тавигдсан бөгөөд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1983 оны 34 дүгээр тогтоолоор Багшийн сургуулиас “Соёлын ажилтны анги”, “Номын санчийн анги”-ийг “Соёл гэгээрлийн дунд сургууль” болгон зохион байгуулж, соёлын салбарт тусгай дунд боловсролтой номын санч, клубын эрхлэгчдийг бэлтгэж байснаа 1991 оноос Соёлын коллеж, 2004 оноос Соёлын дээд сургууль болон өргөжиж бакалавр, магистрын зэргийн сургалт явуулж, дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж байв.

Хагас зуун жилд буюу 1965-2015 оны хооронд тус сургууль нь  монгол улсад  дээд болон мэргэжлийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх шаталсан сургалтын тогтолцоог буй болгож, Соёлын дээд сургууль өөрийн гэсэн оюутны дотуур байр, багш ажилтны 20 айлын орон сууцтай, 60 гаруй багш ажилтантай, багш нарын 20 хувь нь докторын зэрэгтэй, 1200 гаруй суралцагсадтай, туслах аж ахуйтай, эдийн засгийн хувь хөл дээрээ бүрэн зогссон, ямар ч сургуулиас дутахааргүй сургууль шиг сургууль болж чадсан байсан юм.

2010-2011 оны хичээлийн жилд СУИС-тай нэгдэхээс өмнө Соёлын дээд сургууль нь “соёлын менежмент”, “дуу хөгжмийн багш”, “номын сан судлал, мэдээлэл”, “хэвлэлийн эх бэлтгэл, хяналт”, “компьютерын график дизайн”, “түүх музей”, “аялал жуулчлал гадаад хэл”, “архив бичиг хэрэг”, “бүжгийн багш” зэрэг 9 мэргэжлээр мэргэжилтэн амжилттай бэлтгэж байв. Мөн багш, ажилтанд 13 дахь сарын урамшилт цалин олгодог, зуны амралтаар багш ажилтнуудаа туслах аж ахуй дээрээ саам уулгаж амраадаг, жил бүр гадаадад, эсвэл эх орныхоо аль нэг түүх соёлын болон байгалийн үзэсгэлэнт газраар аялуулдаг, эмнэлгийн үзлэгт тогтмол хамруулдаг уламжлал тогтсон байлаа.

Засгийн газрын 2010 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Соёлын дээд сургуулийг СУИС-ийн бүтцэд нэгтгэснээр удирдлага, зохион байгуулалт, цаашлаад сургалтын үйл ажиллагаанд олон өөрчлөлт орж, 8 дахь хичээлийн жилтэйгээ золгоод байна.

Энэ хугацаанд Монгол улсад соёлын ажилтан бэлтгэх тогтолцоо, түүний сургалтын онцлогийг СУИС-ийн захирал Э.Сонинтогос, дэд захирал Ч.Алтанцэцэг нар устгав. 

Үргэлжлэлийг http://tac.mn/p/41108 энд дарж уншина уу


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна