Монгол Улс агаарын замынхаа тоог нэмлээ

2017/03/30
Монголын иргэний нисэхийн салбар өнөөдөр өглөө  шинээр долоон  агаарын зам нээлээ. “Төрөөс Иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого” хэмээх баримт бичигт дурдсаны дагуу гурван шаттайгаар PBN агаарын замыг нэвтрүүлэх ажлын хоёр дахь шат ийнхүү хэрэгжиж байгаа аж.

PBN буюу үзүүлэлтэд тулгуурласан навигац бүхий агаарын зам нь нислэгийн компаниудад илүү шулуун шугамаар нисэх боломж олгодог аж. Ингэснээр навигацын тусламжтай нисэж буй онгоц хиймэл дагуулаас байршлын мэдээллээ авч, зарим тохиолдолд газартай холбогдох шаардлагагүйгээр нисэх боломжтой болж байна.

Мөн илүү өндөр нарийвчлалтай байршлаа тодорхойлон нисдэг учир туулах зам богиносож тэр хэрээр нислэгийн цаг багасч , түлш зарцуулалт буурах ач холбогдолтой юм байна. Монгол Улс агаарын замаа ийнхүү нэмж байгаа нь бусад орны агаарын тээврлэгчдэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр нисэх шинэ боломж олгохоос гадна нэмэлт орлогын эх үүсвэр бүрдүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна. 

Б.Сондор 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна