1072 хувьцаа "амь орох уу"

2017/03/30
“Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд БНХАУ-ын “Чалько” компанийн 350 сая ам.долларын өрийг барагдуулсан  тухай  өнөөдөр мэдээлэл хийсэн. Энэ үеэр  тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Энэ онд бусад өр төлбөрөө барагдуулж дуусна гэсэн. Ямар өр төлбөр байгаа талаар мэдээлэл өгөөч?

-Хүний хөгжил санд төвлөрсөн 239 сая ам.долларын өрийг манай компани төлөх ёстой. Энэ бол иргэдэд “Эх орны хишиг” нэрээр тараасан 21000 төгрөгийн өр. Энэ ондоо багтаагаад өр төлбөрөө барагдуулна. Түүний дараа гадаадын зах зээлээс хөрөнгө босгох боломж бүрдэнэ.

-Нэгэнт өрөө 100 хувь барагдуулсан учраас нүүрсээ зэх зээлийн үнээр худалдаалах боломжтой юу?

-Зүүн Цанхийн нүүрсийг бид зах зээлийн үнээр борлуулах боломж үүссэн. Гэхдээ “Чалько” компанитай хийсэн гэрээний дагуу таван жил тус компанид Зүүн Цанхийн нүүрсний 80 хувийг нийлүүлнэ. Энэ бол бүр өмнө нь хийгдсэн гэрээ. Гэрээнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийх эрх бидэнд бий. Үүнийг дагуу саналаа тавиад хэлэлцээ хийж байна. Хэлэлцээ маань жаахан асуудалтай байгаа. Ер нь Зүүн Цанхийн нүүрсийг Баруун Цанхийн нүүрстэй ижил үнээр борлуулна гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл, төрийн өмчит хоёр компани урт хугацаатай гэрээ хийчихсэн учраас түүнийгээ мөрдөхгүй байж болохгүй байна. Зүүн Цанхийн нүүрсний 20 хувийг нь л өөрсдөө борлуулна. 

-1072 ширхэг хувьцааны ашгаа иргэд хэзээ хүртэх боломжтой болох вэ?

-Ерөнхий сайдтай уулзахад энэ ондоо өр төлбөрөө барагдуулж дуусгах,  хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг олгохын төлөө ажилла  гэсэн. Энэ жил ногдол ашиг өгөх магадлалтай.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна