Австралид “Debbie” хар салхи дэгдсэн нь Японы худалдан авагчдад сөргөөр нөлөөлж байна. Мягмар гарагт Австралийн зүүн эргийг “Debbie” хар салхи дайрч өнгөрсний улмаас төмөр зам, усан боомт, нүүрсний уурхай зогсонги байдалд орж, улмаар Квинслэнд мужийн нүүрсний гарц эрс буурчээ. Үүний зэрэгцээ Австралийн нүүрсний компаниуд Японы гангийн үйлдвэрлэгчдэд нүүрс нийлүүлэх талаарх хэлэлцээ үргэлжилж байна. “Citigroup”-ийн мэдээлснээр нүүрсний гарц буурсантай холбогдуулан, Австралийн нүүрсний компаниуд нүүрсний үнийг өсгөж магадгүй байна. Түүнчлэн БНХАУ эрэлтээс давсан үйлдвэрлэлээ хязгаарлах, үйлдвэрлэлийн хэмжээгээ бууруулах алхам хийж байгаа нь нүүрсний үнэ өсөх шалтгаан болж байгаа ажээ. Үүнтэй холбогдуулан Японы худалдан авагчид өндөр үнийн дүнтэй гэрээ хэлцэл хийхэд хүрч байгааг шинжээчид онцолжээ.
Н.Номин-Эрдэнэ
Сэтгэгдэл бичигдээгүй байна