Чухал ажлаа хойшлуулснаар буруутай мэт мэдрэмж төрж хувийн бүтээмж, мотивациа алддаг. Бараг л бүх хүн ажлаа хойшлуулсандаа гэмшдэг. Нэн чухал ажил ихэвчлэн хүнд хэцүү эсвэл цаг их шаардсан байдаг.
Заримдаа ажлаа хойшлуулснаа зөвтгөх тохиолдол байдаг. Хангалттай мэдээлэл байгаагүй, чухал санагдаагүй гэх мэт.
Ажлыг хойшлуулах аюулыг даван туулах боломжтой. Үүний тулд хойшлуулдаг ажлынхаа төрөл, шалтгаанийг тодорхойлж, өөрөө өөртөө тайлбарлаарай.
Ерөнхийдөө тухайн ажил тааламжгүй санагдсан, хаашаа ч юм алга болчихно гэж найдсан, эсвэл зүгээр л хаанаас эхлэхээ мэддэггүй.
Хойшлуулахаас зайлсхийх үндсэн дүрэм: Ямар ч ажил гэнэт алга болохгүй буюу таныг дуусгахыг хүлээгээд байж байгаа.
Тодорхой үүрэг даалгаварыг хойш тавихад хүргэх 7 нийтлэг шалтгаан байдаг.
Чамд хамгийн их нөлөөлж байгаа нэг шалтгааныг нь тодорхойлохыг хичээгээрэй. Хойшлуулах асуудлууд нь үргэлж нэг үндсэн суурь шалтгаантай байдаг.
ТУХАЙН ҮҮРЭГ ДААЛГАВАР УТГА УЧИРГҮЙ, УЙТГАРТАЙ САНАГДАХ
Хүмүүс ажлаас хойш суух хэд хэдэн хүчин зүйлүүдээс зарим нэг чухал шалтгаанууд нь дааж давшгүй их үүрэг даалгавар авсан мэт мэдрэх мөн ажлаа эхлээгүй байж дургүйцэн хүлээж авдаг. Аливаа зүйлд уурлаж бухимдсан байдлаар хандах нь уйтгартай болон үр өгөөжгүй мэт сэдэлийг өгдөг.
Та өөрөөсөө хэд хэдэн асуултыг асуух замаар хойш суултын талаар дараах асуултуудыг тодорхойлон тавиарай.
- Энэхүү үүрэг даалгаврыг та үргэлж хийх хэрэгтэй эсэх ?
- Энэхүү үүрэг даалгавар нь таны ажлын нэгэн хэсэг зүйл болж буй байдал ?
- Энэхүү үүрэг даалгавар нь нэгэн төрлийн үү ?
- Энэхүү үүрэг даалгавар нь таны техникийн бололцоонд хүрдэг үү ?
Хэрэв үүрэг даалгавар нь ямар ч утга санаа агуулагдаагүй бол энэ даалгаврын талаар даргадаа хэл. Энэхүү ажил нь ямар ч үр өгөөжгүй дээрээс таны цагыг алдуулж байвал үүнийг цаашид үргэлжлүүлэн хийх шаардлагагүй.
Ажлаас зүрхшээх нь таны эрч хүчийг бууруулхаас гадна ажлын бүтээмжийг багасгаж биелэгдээгүй ажлуудыг овооруулдаг. Ажлын бүтээмжээ сайжруулахын тулд танд стратеги хэрэгтэй. Гэсэн хэдий ч нэгэнт ийм нөхцөл байдалд орсон бол та өөртөө зорилго тавин энэхүү асуудлыг шийдвэрлэж болно. Үнэхээр үр өгөөжгүй уйтгартай үүрэг даалгавар юм бол зүгээр л орхи.
Үнэхээр үүнийг хийх хэрэгтэй юу гэдгээ тодорхойл. Хэрвээ хийх бол ямар нэг арга зам ол эсвэл өөр нэгэн хийчихнэ. Уйтгартай олон үүрэг даалгавар гараад ирвэл нэг нэгээр нь хийх хэрэгтэй .
ТУХАЙН АЖИЛ ЗӨРЧИЛТЭЙ БАЙХ
Үүрэг даалгаварт эерэгээр хандах хэрэгтэй. Аливаа үүрэг даалгаврыг эерэгээр харах нь хувийн үзэл бодлоос шалтгаална. Нэг талаас аливаа зүйлд эерэгээр ханддаг хүмүүс зөрчилдөөнийг илүү тэнцвэртээгээр хардаг. Нөгөө талаас мэдрэмтгий эерэг хандлагтай хүмүүс нь сөрөг хариултыг сонсохыг хүсдэггүй.
Хэрвээ хэн нэгэн таньтай сөргөлдөж байгаа мэт санагдвал түүнийг хүндээр хүлээж авах шаардлага огт байхгүй.
Зөрчилдөөний үе шат
Хүчтээгээр дургүйцэх болон төдийлөн авч үзэхгүй байх
Зөрчилдөөнийг аль болох эерэгээр харж түүнээс зайлсхийхийг нухацтайгаар авч үзэх .
Жишээ нь:
Бусадтай хамтран ажиллахыг асуух зэргээс зайлсхийдэг үү ?
Та үйлчлүүлэгч болон нийлүүлэгчдээс ирсэн дуудлагаас зайлсхийдэг үү ?
Та даргынхаа бурууг мэдсээр байж түүнтэй санал нийлдэг үү ?
Та аливаа уулзалтан орж санал бодлоо хуваалцахдаа дурамжхан байдаг уу ?
ҮҮРЭГ ДААЛГАВРЫН ХАРИУЦЛАГААС ЗАЙЛСХИЙХ
Та хүлээж авсан үүрэг даалгавраа уйтгартай ,хэцүү, үр өгөөжгүй , эсвэл хийж чадахгүй байх гэх мэтээр хүлээж авах юм бол хариуцлагаас зайлсхийж эхэлдэг. Гэсэн хэдий ч эдгээр шалтгаан байхгүй байсан ч та хариуцлагаас зугтсаар л байдаг энэ нь хойш суух шалтгаан болдог.
Ямар ч тохиолдолд энэ нь тийм ч амархан шийдэгддэггүй. Хариуцлагаас зайлсхийсэн хэвээр байвал яагаад зугтаж байгаа шалтгаанаа бодож олж өөрийгөө ямар ажил үүргийг хийж гүйцэтгэж чадах чадвартай вэ гэдгээ мэдэх хэрэгтэй. Нэг үгээр өөрийн ур чадвар болон мэдлэгээ дээшлүүлэх хэрэгтэй гэсэн үг юм.
ЦААНА НЬ ГАРАШГҮЙ ИХ ҮҮРЭГ ДААЛГАВАР
Энэ нөхцөл байдал үүрэг даалгавраа эхлэхгүй байх шалтгаан болдог. Энэ үйл явц нь дараах байдлаар явагддаг.
Энэ яг л өө энэ чинь маш ажил байна шдээ!! Би үүний ард гарахгүй байхаа!!! Эртхэн больсон дээр гэх мэт.
Харамсалтай нь: Та онцгүй нөхцөл байдалд орохоосоо өмнө та энэ үүргээс өөрийгөө чөлөөлсөн дээр.
Нэгдүгээрт: Та энэхүү үүрэг даалгаврыг хүлээж авсанаар үүн дээр хэт их төвлөрснөөс болж оюун санаа болон тайван байдлаа алдаж байдаг.
Хоёрдугаарт : Энэ нь эргээд маш их ажиллахыг шаардах ба та үүнийг хэн нэгэнтэй хамтран даван гарах болно.
Ажлыг даван гарах хамгийн зөв арга зам нь тухайн ажлыг хийхдээ өөрийн зөв гэж бодох харин үнэхээр хэцүү ажил бол та өөрийн цаг зав болон нөөц бололцоог гаргах хэрэгтэй. Та энэ ажлаа барьж аван нухацтайгаар хийж даргадаа үүнийг чадна гэдгээ нотлон харуулах хэрэгтэй.
Та тодорхой үр дүнд хүрэхийн тулд үе шаттай төлөвлөгөө зохиож цаг заваа гарган хийж тухайн ажлын талаар даргадаа хамгаалахдаа нүүр бардам байх хэрэгтэй.
Хэрэв таньд үнэхээр ажил даалгасан бол та өөрийн нөөц бололцоо цаг хугацааг ашиглан гүйцэтгэж дараа нь даргадаа очин тайлагнаж өөрийн нөхцөл байдлыг бүрдүүлэх хэрэгтэй.
Эцэст нь бид хүнд хэцүү үүрэг даалгаврыг хэрхэн хийх хэрэгтэй вэ?
Тодорхой цаг гаргаж өөрийн төлөвлөгөөгөө илүү хөгжүүлж нөөц бололцооныхоо талаар тодорхой жагсаалт гаргах хэрэгтэй.
ТУХАЙН ДААЛГАВРЫГ ХЭРХЭН ХИЙХЭЭ МЭДДЭГГҮЙ
Энэ мөн л түгээмэл шалтгаан юм. Үүрэг даалгаварт ойртох хоёр болон түүнээс олон арга зам байна.
- Та өөртөө байгаа боломж болон эрх мэдлээ бүрэн мэдэхгүй байна
- Таньд үүнийг хийхэд хэрэгтэй хангалттай их мэдээлэлгүй байна
- Таньд энэ асуудлыг шийдвэрлэх үе шаттай төлөвлөгөө алга
Эхний хоёр нөхцөлийг даван гарснаар хангалттай мэдээлэл эрх мэдлийг өөртөө бий болгож чадна.
Гурав дахь нөхцөл хамгийн түгээмэл тохиолддог бөгөөд үүнийг даван гарахад хэцүү. Иймд зорилгодоо хүрэхийн тулд хамгийн сайн үе шаттай төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй.
Зорилгодоо хүрэх хамгийн сайн арга зам бол маш энгийн. Энэ нь өөрийгөө хэрхэн хөгжүүлэхээ мэддэгт оршино. Иймээс та хангалттай мэдээлэл цуглуулж, өөрт байгаа эрх мэдэл боломжоо харж, сайн төлөвлөгөө боловсруулах юм.
БҮТЭЛГҮЙТЭХЭЭС АЙХ
Бүтэлгүйтэхээс айдаг шалтгааныг ерөнхийд нь 2 хэсэгт хувааж болох юм. Эдгээр нь хоорондоо тийм ч их ялгаатай биш юм.
1. Дээд албан тушаалтан болон дарга нарынхаа амжилтыг хараад тэднийг энэ ажлыг тэд л хийх хангалттай чадвартай гэж боддог.
2. Та ажлаа хангаллтай сайн хийж дуусгалаа гэж бодоход үр дүн нь сансанаас өөр байдаг.
Эхний нөхцөл байдлын тухайд та өөрийнхөө хэт биеээ барьсан байдлаас болж өөрийнхөө чадварыг дутуу үнэлдэг.
Хоёрдох нөхцөл байдлаас ангижрах хамгийн амархан. Хэрвээ та хийж байгаа ажилдаа одоог хүртэл сэтгэл хангалуун бус муу гүйцэтгэлтэй гэж бодож байгаа бол энэ хандлагаасаа салах хэрэгтэй. Үүний тулд сөрөг бодлоо зогсоож хэрхэн үр дүнтэй сайн хийх тухай төлөвлөгөөгөө хэн нэгэнлүү бичиж зөвлөгөө тогтмол авах хэрэгтэй .
Алдаа гаргаж бүтэлгүйтэхээс айж үүрэг даалгавраа хойш тавьдаг бол ихэвчлэн хэт их шахалтын үр дүнд үүсэх хойш суулт болдог. Хэн нэгэнийг хэт их шахаж шаардахаар тодорхойлж болно
Өөртөө хэт өндөр шаардлага тавих нь хүрэхийн аргагүй өндөр зорилгыг өмнөө гаргаж ирж үүнээс болоод бухимдаж эхэлдэг.
Бидний тархи зарим талаараа ингэж ажилладаг
Сайн хичээж ажлаад бүтэлгүйтэж байснаас оролдож үзээгүй байсан нь дээр гэж үздэг эсвэл би хамгийн сайнаараа оролдсон боловч бүтэлгүйтсэн гэх мэт шалтагууд. Харин дараа нь би зүгээр л оролдож үзээгүй хэрвээ оролдож үзсэн бол бүтэлгүйтэхгүй нь тодорхой гэх мэт.
АМЖИЛТААС АЙХ
Амжилтаас айх нь хойшлуулах шалтгаан биш юм шиг санагдаж болох юм. Яагаад амжилтаас айна гэж. Энэ айдас нь ажлаас хойш суухыг шалтгаанд ялтачгүй ордог. Учир нь хүмүүс амжилтад хүрэх үр дүнгээс айж байдаг. Амжилтаас айх Дараах 4н хүчин зүйл байдаг:
1. Шагналыг дагалдан илүү хэцүү үүрэг даалгавар ирхээс
2. Илүү их итгэл найдвар хүлээх
3. Тухайн үүрэг даалгаврын сөрөг үр дагвараас
4. Өөрийн тав тухтай тайван байдлаа алдахаас
Эхний нөхцөл байдлыг авч үзвэл шагнал урамшуулал авсны дараа илүү хүнд үүрэг даалгавар хүлээж авах вий гэхээс айдаг. Ямар нэг хүнд үүрэг даалгаврыг биелүүлхэд та өөрийгөө маш их шахаж хүчилж нойр хоолоо хасан байж гүйцэтгэдэг. Хэдий үүрэг даалгавраа маш амжилттай биелүүлсэн хэдий ч түүний үр дүн нь хэрэггүй байсан мэт мэдрэгдэх болно.
Хоёр дохь нөхцөл байдлын хувьд авч үзвэл зарим хүмүүс амжилтыг зүгээр л дараагийн үе шатанд орох сорилт эсвэл дарга болон гэр бүлийнхэнээсээ илүү их найдвар хүлээх мэтээр хүлээж авдаг . Өмнөх нөхцөл байдлаас ялгаатай нь энэ нөхцөл байдалд тулгарсан бүхий л сорилт үүрэг даалгавраа даван гардаг.
Гурав дахь нөхцөл байдлын хувьд таний үүрэг даалгавраа амжилттай даван гарах нь бусад хүмүүсийн хувьд тийм ч тааламжтай биш байдаг.
Эх сурвалж:Эм Эл Си Трэйнинг
Сэтгэгдэл бичигдээгүй байна