Орчин цагийн Эйнштейн 14 настайдаа анхны сансрын хөдөлгүүрээ хийж байжээ

2017/04/06
Орчин цагийн Эйнштейн гэгдээд буй 23 настай Сабрина Пастерски анхны онгоцны хөдөлгүүрээ хийснээс хойш арав гаруй жил өнгөрчээ. НАСА-гаас ажлын санал хүлээж авна гэдэг хэн хүнд тохиогоод байх завшаан биш.  Сабрина Пастерскигийн судалгааны ажлыг Стивен Хоукинг иш татаж ярьсанаас үзвэл түүнийг НАСА ажилд авах нь зөв бололтой. 


Сансрын хөлөг  хийх нь хэн бүхний чадах ажил биш бөгөөд Харвардад докторын зэрэг хамгаалж буй оюутан Сабрина Пастрескийн хувьд архи, тамхи хэрэглэдэггүйгээс гадна олон нийтийн сүлжээнд холбогддоггүй, фэйсбүүк, Линкидингүй ба түүнд ухаалаг утас ч байхгүй гэнэ. “Би сэргэг байхыг хүсдэг. Би юу хийх ёстой бас юу хийх ёсгүйгээ мэднэ” гэж тэрээр ярилцлагадаа дурджээ.

Түүний хийсэн зүйл нь гайхамшигтай. Пастрески хар нүх болон сансрын цаг хугацаа, куантам таталцлын хүчний талаар судалгаа хийж, түүний ажлыг Харвардын багш түүний зөвлөгч Эндрю Стромингор болон Стивен Хоукинг нар иш татжээ. Пастрески багаасаа л сансрын хөлөг хийх сонирхолтой байжээ. “Үүнийг хийх нь юутай ч зүйрлүүлэшгүй эрх чөлөөтэй мэдрэмж” гэж тэрээр ярилцлагадаа хэлжээ.

Пастрески анхны сансрын хөлгийн хөдөлгүүрээ 14 настайдаа хийж, Amazon.com сайтыг үүсгэн байгуулагч, сансрын агаар судлаач  Jeff Bezos-оос  нээлттэй ажлын санал хүлээж авсан байна. Jeff Bezos өөрийн байгуулсан Blue Origin компанидаа Пастрескийг ажиллуулах хүсэлтэй байгаагаа мэдэгджээ.  Гэхдээ Патрескид Харвард татгалзсан хариу өгч 2010 оны хавар хүртэл хүлээлгийн жагсаалтад оруулж байжээ. Эцэст нь мэдээж түүнийг хүлээн авсанаар Харвардын Их Сургуулийн хүндэт төгсөгчдийн нэг болж докторын зэрэг хамгаалж байна. Түүний судалгааны ажлыг хөхиүлэн дэмжиж 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр сан босгожээ.
 

Одоогоор Пастерски физикийн асуудлуудад анхаарал хандуулж, судалж болох боломжтой бүгдийг судлахыг чармайж байна. НАСА болон Blue Origin гэх газруудаас нээлттэй ажлын байрны санал хүлээж авсан түүний хувьд сансарт  нисэж судалгаа хийх нь томоохон алхам болох биз ээ. Эдгээр сансар судлалын компаниуд ирээдүйтэй, ухаалаг залуусыг ажилд авч, сансар судлалын ирээдүйг хурдацтай болгох зорилго агуулж буй нь дамжиггүй. Пастерскийн чадамжыг үнэлээд түүнийг Forbes сэтгүүлийн 30-аас доош насны нөлөө бүхий хүмүүсийн жагсаалтад оруулжээ. Гэсэн хэдий ч Пастерски өөрийн амжилтандаа ташуурсангүй. “Би бол жирийн нэг оюутан. Надад сурах зүйл их байна. Би анхаарлын төвд байх зүйл хийгээгүй” гэж тэрээр бичжээ.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна