Өнөөдрөөс эхлэн импортын тамхинд ногдуулах татвар 30 хувь боллоо

2017/05/01
2017 оны төсвийн тодотголыг УИХ-аас эцэслэн баталснаар долоон төрлийн татварын хувь хэмжээ өсөх болж байгаа юм. Тэгвэл хуульд заасанчлан өнөөдрөөс эхлэн хэрэгжих гурван төрлийн татварыг та бүхэнд танилцуулъя.

1.Хадгаламжийн хүүгийн орлого буюу хадгаламжийн хүүгийн орлогод 5 хувийн татвар ногдуулна

2.Импортын тамхинд ногдуулах гаалийн албан татварыг 30 хувьд хүргэнэ

3.Авто машины орлогын албан татвар буюу хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлнө. Гэхдээ одоо дээрх төрлийн автомашины орлогын албан татварыг 100 хувь хөнгөлж байна, хууль батлагдсанаар 50 хувиар хөнгөлөх аж. Иймээс үйлдвэрлэсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн багтаамжаас хамаарч, дараах хэмжээгээр татвар ногдуулах юм. 

Харин ирэх долоодугаар сарын 1-нээс авто бензин, дизель түлшний орлогын албан татвар нэмэгдэх аж. Түүнчлэн Хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл, архи, тамхины орлогын албан татварыг  2018 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлэхээр болжээ.

Т.Очир


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна