Хөтөлбөр эхлэх огноо: 2012 он 10 сар
Хөтөлбөр дуусах огноо: 2020 он 10 сар
"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр
Зорилго Энэхүү төсөл нь стратегийн өндөр ач холбогдолтой төсөл бөгөөд төслийг хэрэгжүүлснээр Монгол улс жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэн, дотоодын цементийн хэрэгцээний 40% орчим хувийг хангах боломжтой болно.
Эдийн засгийн үр ашиг Жилд 1.0 сая тонн цемент үйлдвэрлэн импортыг орлож, МУ-ын эдийн засагт эерэг нөлөөллийг авчрах ач холбогдолтой болно. Нийгмийн үр ашиг Барилгын өртөг буурч, үнэ бодитой хямдарч иргэдийн амьжиргаанд эерэгээр нөлөөлнө.
Товч мэдээлэл
Цементийн үйлдвэрлэлийн чулуунцар үйлдвэрлэх технологийн 2-р шугамыг хуурай аргад шилжүүлэн, цемент үйлдвэрлэлийн хүчин чадлыг жилд нэг сая тоннд хүргэн өргөтгөх төслийг хэрэгжүүлэхээр "Бэйзмент" ХХК нь сонгогдон шалгарсан. Уг үйлдвэрийн угсралтын ажил болон тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлууд бүрэн дууссан бөгөөд туршилтын үйлдвэрлэлийг явуулсан. Бэйзмент ХХК-ийн төлөвлөгөөний дагуу 2014 оны 5 дугаар сард үйлдвэр ашиглалтанд орсон.
Эх сурвалж: dbm.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна