Шивээсийг хүний дотоод зан чанарын илэрхийлэл гэж үздэг. Дуртай, дургүй зүйл, туулсан амьдралын түүх, итгэл үнэмшил гээд бүхнийг шивээсээрээ дамжуулан илэрхийлж болдог.
2017 оны шивээсний ертөнцийн бас нэгэн тренд нь нүднийхээ зовхин дээр өөрийн түүхээ өгүүлэх явдал болжээ. Хүн болгон тэр бүр бүтнээр нь хараад байж чадахгүй дээд зовхины шивээсийг сонирхож хийлгэх хүмүүс өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.
Нүдний зовхин дээрээ шивээс хийлгэхээсээ өмнө таны шивээсчин урьд нь ийм төрлийн шивээс хийж байсан туршлагатай эсэхийг харгалзах хэрэгтэй байдаг байна. Мөн дээд зовхин дээр зөвхөн жижиг хэмжээний шивээс хийх боломжтой тул геометрийн дүрснүүд, том хэмжээтэй зүйл хийлгэнэ гэж санасны ч хэрэггүй хэмээн мэргэжлийн шивээсчин Инди Войт өгүүлсэн юм.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна