Нэрээ нууцалсан 42 настай бүсгүй 3 жилийн турш гэдэс нь дүүрч, хөөсөн мэт зовиуртай амьдарчээ. Бүсгүй өнгөрсөн 7 хоногт Японы эмнэлэгт ирж үзлэгт хамрагдтал түүний гэдсэнд утсаар холбогдсон хоёр гаднын биет байгаа нь тодорхой болсон байна. Эмч нар эхо зургийг ажиглаад энэхүү хоёр гаднын биет бол хийсвэр хагалгааны дараа эмч нарын алдаатай үйлдлээс болж бүсгүйн гэдсэнд үлдсэн мэс заслын ''хөөсөнцөр хөвөн'' хэмээн тогтоосон байна.
Бүсгүй 9 болон 6 жилийн өмнө хоёр ч удаа хийсвэр хагалгаа хийлгэж байсан бөгөөд уг хагалгаануудыг нэг эмнэлэгт хийлгэсэн байна. Эмч нар түүний биеэс гаднын биетүүдийг даруй зайлуулж, бүсгүйн гэдэс хөөсөн мэт мэдрэгдэх зовиур ул мөргүй алга болжээ.
Япон улсад өвчтөний биед мэс заслын багаж орхиж, оёх тохиолдол бусад орнуудтай харьцуулахад бага гардаг гэнэ. Жишээлбэл, АНУ-д л гэхэд жилд 4500-6000 мэс заслын багаж хүний биед орхигдсон тохиолдол гардаг бөгөөд энэ тоотой харьцуулахад ийм тохиолдол Японд хамгийн бага гардаг гэж болно. АНУ-ын эрдэмтэд энэхүү тоог бууруулахыг хичээн, мэс заслын багаж хэрэгслүүдээ 5 удаа тоолж шалгах аргыг ашигладаг ч энэ нь тийм үр дүнтэй биш бололтой. Зарим эмнэлгүүд мэс заслын багажуудаа ''бар код'' -оор бүртгэж, дутуу багажуудыг шаарддаг шинэ технологиудыг нэвтрүүлсэн гэнэ.
Хүний биед ''орхигдсон'' мэс заслын багажуудын 70% нь мэс заслын хөөс байдаг бол 30% нь хавчаар, хайч гэх мэтийн үхэлд хүргэх багажууд байдаг байна.
С.Тэргэл
Сэтгэгдэл бичигдээгүй байна