Д.Трамп ОХУ, БНХАУ, Энэтхэгт 100 хувийн гаалийн татвар оноохыг Европын холбооны удирдагчдад уриаллаа

Х.Батсайхан
3 цаг 16 минутын өмнө

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Европын холбооны удирдагчдад хандаж, ОХУ, БНХАУ, Энэтхэгт үзүүлэх дарамтаа нэмэгдүүлэх хүрээнд гаалын татвараа 100 хувь болгож нэмэхийг уриалжээ.

Европын холбооны Хоригийн асуудал хариуцсан төлөөлөгчид Вашингтонд айлчилж, нэр дурдсан улсуудад үзүүлэх шахалтын талаар ярилцсаны дараа тэрбээр дээрх мэдэгдлийг хийжээ.

АНУ-ын хувьд, ОХУ, Энэтхэг, БНХАУ зэрэг эсрэг блокт багтаж буй улс орнуудын эдийн засгийн өсөлтийг сааруулах зорилгоор бараа бүтээгдэхүүнд нь гаалийн татвар ногдуулж буй.

Сүүлд Энэтхэгийг “ОХУ-аас газрын тос худалдаж авахаа болиогүй” гэдэг шалтгаанаар гаалийн татвар ногдуулахаа мэдэгдээд байгаа юм.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.189.55
    1 цагийн өмнө

    АЗИЙН УЛСУУД ХӨГЖЧИХЛӨӨ ГЭЭД ҮХЭЛДЭЭД БАЙНАА.

    Хариулах
  • 174.224.211.38
    1 цагийн өмнө

    Тэнэг өвгөн

    Хариулах