Өнөөдөр Э.Ган-Эрдэнэ Э.Номин-Эрдэнэ нарыг хэргийн хохирогчоор тогтоох эсэхийг шийднэ

Х.Есү
2 цаг 10 минутын өмнө

2024 оны зургаадугаар сард 12 хоногийн зайтай 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хөнөөж, цогцсыг нь ханын шүүгээ болон чемоданд нуусан онц ноцтой хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр 16 цагт товлогджээ. 

Хэрэгтэн Ц.Дагвадоржийг цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас СХБГХУД-ийн ЭХАШТШ-д хуяглан хүргэсэн байна.

Тухайн хэргийг 20 настай Ц.Дагвадорж болон насанд хүрээгүй яллагдагч Х.Энхсайхан нар үйлдсэн болох нь цагдаагийн мөрдлөгийн явцад ил болсон. 

Ц.Дагвадорж СБД-ийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт зургаадугаар сарын 8-9-нд шилжих шөнө 32 настай эмэгтэй “З”-ийн амь насыг хохироосон. Улмаар мөн сарын 20-21-нд шилжих шөнө ХУД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 16 настай охины амь насыг хөнөөсөн болохыг тогтоосон хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээлж байв.

Прокурорын байгууллалгаас яллагдагч Ц.Дагвадоржийг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох зорилгоор, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж алсан мөн бусдынг заналхийлэх, хулгайлах, залилах, 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байдаг. 

Насанд хүрээгүй Х.Энхсайхан уг хэрэгт холбогдож, түүнийг 6 сар цагдан хорьж байжээ. Гэвч насанд хүрээгүй хүүхдийг мөрдөн байцаалтын явцад зургаагаас илүү сар хорьж болохгүй тул 6 сар цагдан хориод сулласан байна. Тэрбээр өдгөө эрх чөлөөтэй, гадуур шалгагдаж байна.

Бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж цахим орчинд зураг тавьж энэ хэргийн талаар бичсэн нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлээд байна. 

Цахим орчинд тархсан энэхүү зураг дээр гарч буй Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ нарт прокурор эсэргүүцэл бичиж, хохирогчоор тогтоох гэж буй юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна