"Жакарта-Палембанг 2018" Азийн наадмын жүдо бөхийн төрөл өнөөдрөөс эхэлж явагдаж байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг Тайвань улсын бөхийг ялж шигшээд шалгарсан ч дараагийн барилдаандаа БНСУ-ын тамирчин Жүн Бок Ёнд нэмэлт цагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хүрлийн төлөө БНАСАУ-ын тамирчин Жон Ю Сунтай Улаанбаатарын цагаар 17:00 цагт хүч үзэх юм.
Мөн Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Олимп, ДАШТ-ий хос хүрэл медальтан Г.Отгонцэцэг тус төрөлд хүчээ үзэж, БНАСАУ-ын тамирчин Жон Ю Суныг эхний барилдаандаа ялсан юм. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Япон Улсын бөх Кондо Амитай барилдсан ч өвдөг шороодож хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Шионг Яаотой мөн 17:00 цагт барилдахаар боллоо.
Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан манай улсын тамирчин Г.Ганцэцэг эхний тоглолтдоо Туркменистан улсын тамирчин Г.Бамбуратоваг ялсан юм. Дараагийн өрсөлдөгч БНСУ-ын тамирчин Парк Дасолтой хүч үзсэн ч ялагдаж, хүрэл медалийн төлөө Тайланд улсын тамирчин Варасиха Качакорнтой Улаанбаатарын цагаар 17:36 цагт барилдахаар болоод байна.
Мөн өнөөдөр Д.Амартүвшин, Б.Эрхэмбаяр нар барилдсан ч өрсөлдөгчдөө ялагдснаар тэмцээнээ дуусгалаа.
Дээрх шигшээ барилдаануудыг 17:00-20-00 цаг хүртэл MNB спорт сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой.
Сэтгэгдэл бичигдээгүй байна