Манай улс дэлхийд архидалтын үзүүлэлтээрээ наймдугаарт бичигджээ

2018/08/30
НҮБ-ын мэргэжилтнүүд дэлхийн улс орнуудад архидалт ямар түвшинд байгаа талаар судалгаа явуулжээ. Судалгааны үр дүнг үндэслэн архидалт хамгийн их газар авсан улсуудын жагсаалтыг гаргасан байна. Нийт 195 орны 1990-2016 оны статистик мэдээллүүдийг нэгтгэсэн нь өргөн цар хүрээг хамарчээ.

Дэлхийн хүн амын дөрөвний нэг буюу хоёр тэрбум хүн согтууруулах ундаа хэрэглэж байгаа аж. Үүний 63 хувийг эрчүүд эзэлж байна гэжээ. Мөн архидалтаас болж нас барагсдын үзүүлэлтээр хуучны Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд болон Африкийн орнууд толгой цохижээ. Тухайлбал, уг жагсаалтыг Лесото тэргүүлсэн бол ОХУ, Төв Африк, Украин, Бурунди тавд орсон байна. Монгол Улс наймдугаар байрт эрэмбэлэгдэж байна. Түүнчлэн архийг хамгийн бага хэрэглэдэг улсуудаар Иран, Палестин, Ливи, Саудын Араб, Йемен, Иордан, Мальдивийн арлууд, Сингапур, Сири шалгарчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна