Жирийн үйлдвэрийн ажилтаны хүү “Тэрбумтан” болсон түүх

16 цаг 3 минутын өмнө
Tokopedia нь Индонез улсдаа хамгийн том онлайн худалдааны газар болж өсөн дэвжихэд үүсгэн байгуулагч Вилльям Танувижягийн хувь нэмэр асар их байлаа. Энэ жил 37 настай Танувижя нь жирийн үйлдвэрийн ажилтан гэр бүлд өсч торнисон бөгөөд бизнесийн салбарт хэд хэдэн удаа шинийг санаачилсан ч, бүтэлгүйтэж байжээ. Гэвч түүний бизнесийн карьерын эргэлтийн цэг нь PT Tokopedia интернет худалдааны компани болсон юм. Уг компани 1 тэрбум ам.долларын санхүүжилтыг хөрөнгө оруулагчдаас авах болсноор Индонез улсынхаа хамгийн үнэлгээ өндөртэй стартап болж хувираад байна.


 
Softbank тэргүүтэй томчуудаас хөрөнгө оруулалт татаж чадсан Tokopedia интернет худалдааны компаний зах зээлийн үнэлгээ нь 7 тэрбум ам.доллар болжээ. Индонез улсын интернет худалдааны зах зээл нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагтаа хамгийн том, хамгийн хурдтай хөгжиж байгаад тооцогдож байна. Ирэх 2025 он гэхэд Индонезын интернет худалдааны зах зээлийн үнэлгээ нь 53 тэрбум ам.долларт хүрэх дүр зураг ажиглагджээ.


 
2009 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Tokopedia нь хөрөнгө оруулалт татаж чадахгүй, хүндрэлтэй байсан ч, компаний үүсгэн байгуулагч Танувижя нь 2014 онд SoftBank-ын үүсгэн байгуулагч, тэрбумтан Масаёоши Сонтой хийсэн уулзалт бүхнийг өөрчилжээ. Тэдний уулзалтын туршид тэрбумтан Масаёоши Сон нь Танувижягаас зөвхөн ирээдүйн талаар, хэрхэн яаж ажиллахаар харж байгааг нь асууж, өнгөрсний талаар огтхон ч сонирхохгүй байжээ.


 
Ямартай ч, 11 том хөрөнгө оруулагчтай амжилтгүй уулзалт хийгээд байсан Танувжия нь ийнхүү 12 дахь уулзалт дээрээ хөрөнгө оруулагчдаас санхүүжилт авч чадахаар болсон байна. Өдгөө Tokopedia нь Индонезын хамгийн том, амжилттай яваа стартапт тооцогдож байгаа юм.

“Бүтэлгүйтэл бүрийн цаана амжилтын суурь бүрэлдэж байдаг”
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна