Оны эцэс болж спортын багуудын санхүүгийн тайлангаа тайлагнажээ. Ажил олгогчид өөрсдийн ажилчдад чухам хэдий хэрийн мөнгө төлдөг вэ гэдгийг хамгийн түрүүнд харахад Испанийн хөлбөмбөгийн Барселона баг тэргүүлсэн байна. Каталоны багийн нэг тоглогч жилд дунджаар 13,75 сая долларын цалин авдаг нь бусад том багуудаа тэргүүлсэн үзүүлэлт болжээ.
Өнгөрсөн жил “Барселона” энэ үзүүлэлтээр дөрөвт бичигдэж байв. Харин Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Оклахома Сити Тандер” баг тэргүүлж байлаа. Тэгвэл энэ жил сагсан бөмбөгийн баг 10,32 сая долларын үзүүлэлтээр ердөө гуравт бичигджээ. Тэдний өмнө Испаний хөлбөмбөгийн “Реал Мадрид” баг 10,64 сая доллар гэсэн үзүүлэлтээр оров. Топ 10-т сагсан бөмбөгийн өөр таван баг багтсан бол хөлбөмбөгийн “Ювэнтус”, “Манчестер Юнайтэд” багууд арайхийн орсон үзүүлэлт байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна