Замын-Үүдэд том оврын автобус осолдсоны улмаас хоёр хүн амиа алдаж, 30 орчим хүн гэмтжээ
Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд явж байсан том оврын автобус өнөө өглөө 06.00 цагийн үед осолдсоны улмаас хүний амь нас эрсэдсэн харамсалта хэрэг гарчээ.
Тодруулбал, автобусанд 45 хүн зорчиж явсан бөгөөд Замын-Үүд хот руу орох төв хаалгыг хүчтэй мөргөж, 2 хүний амь нас хохирч, 30 орчим хүн гэмтсэн байна.
Уг дуудлагын дагуу тус сум дахь Онцгой байдлын болон цагдаагийн 20 гаруй алба хаагч, АТҮТ, сумын нэгдсэн эмнэлгийн ажилтнууд ослын газар ажилласан байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна