Аваргуудын хожлын цуврал зогслоо

2019/01/08
Үндэсний Лигийн талбайд болсон хамгийн сонирхолтой нэгэн тоглолт Архангай Алтан Дорнодын Дайчид болон Өвөрхангай Тэнүүн Өлзий багуудын хооронд боллоо.

Тоглолтын эхнээс Өвөрхангай нутгийн залуус гайхалтай байж тоглолтын эхний үед онооны давамгайлалтай дуусгасан ч хоёрдугаар үед эсрэгээрээ Дайчид илүү тоглон онооны давамгайллаа авсан юм. Харин 3-р үед онооны дутуу орж ирсэн Өвөрхангай Тэнүүн Өлзий багаас энэ улирлын эхний тоглолтоо хийж буй багийн лигонер тоглогч Brandon Morris гайхалтай тоглолтоо үзүүлж эхэлсэн ба багийн бусад тоглогчид ч тун жигд тоглолтыг үзүүлж аваргуудыг эцсийн мөчид 101-95 харьцаатай буулган авлаа.
 
Тус тоглолтод Brandon Morris 24 оноо авч багаа тэргүүлсэн бол Тэнүүн Өлзий багийн залуучууд болох Т. Ууганбаяр 14 оноо, 10 самбараас бөмбөг авалт, Ж.Жамсрандорж 14 оноо, Ш. Жамц 13 оноо тус тус гүйцэтгэн багтаа маш сайн тусалсан бол багийн ахлагч ОУХМ Д.Дэлгэрням 8 оноо, 13 самбараас бөмбөг авалт, 5 ашигтай дамжуулалт гүйцэтгэснээр тэд ялалт байгууллаа.
Харин Дайчдаас ОУХМ Т. Санчир сайн тоглолтоо үзүүлж 27 оноо авсан бол, О.Энхбаатар 13 оноо, 13 самбараас бөмбөг авалт, Ц.Азбаяр 13 оноо, А.Энхбаясгалан 12 оноо тус тус гүйцэтгэсэн ч Дайчид хожигдол хүлээснээр энэ улирлын анхны хожигдлоо авж байгаа юм.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна