Оройн цагаар хэрхэн зохистой хооллох вэ?

2019/01/09
Өдөрт яг гурван удаа хооллоод хоолныхоо дундуур шингэн сайн уугаад орой нь хүнд хоол идэхгүй байвал зүгээр. Өглөөд хоол тэжээлийг боловсруулах процесс сайн явагддаг гэсэн шүү дээ. Харин орой бол бидний идсэн хоол энерги, өөх болж хадгалагддаг. Ходоодонд хамгийн их ачаалал өгдөг нь мах байдаг.Тийм учраас оройдоо мах бага иддэг байх ёстой гэдгийг хүн бүр л мэддэг. Орой гурилан юм идвэл хамгийн их өөх болж хадгалагддаг . Тийм болохоор өглөө маш сайн цайгаа уучихаад, өдрийн хоолоо баланстай идэж чадвал оройн хоолыг алим, таргаар орлуулж болно. Гол нь тэнцвэртэй хооллолт хэрэгтэй. Баланстай хооллолт гэдэг нь юу вэ гэхээр миний хоолонд ногоо байна уу, уургийн төрөл байна уу, үр тариа буюу гурилан бүтээгдэхүүн байна уу. Өнөөдөр би сүү жимс хэрэглэсэн үү гэдэг байгаа юм. Түрүүнд дурдсан таван төрлийн үндсэн бүтээгдэхүүнээ идэж, шим тэжээлээ авч чадаж байна уу гэдэг чинь л баланстай хооллолт байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна