Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг нэгдүгээр байр эзэлжээ

2019/01/10
БНХАУ-ын Харбин хотноо зохиогдсон олон улсын мөсөн баримлын 33 дахь удаагийн тэмцээн өчигдөр өндөрлөжээ.

Тэмцээнд 16 улс орны 35 баг оролцсоноос Монгол Улсын баг “Уянгын хорвоо” баримлаараа нэгдүгээр байр эзэлсэн байна. Энэ тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Египет, Польш, Канад, АНУ, Испани, Их Британи зэрэг 16 орны 69 уран барималч ур чадвараараа өрсөлджээ. Хятадын Харбины баг “Эмэгтэй жанжин” бүтээлээр, ОХУ-ын баг “Ном” бүтээлээр хоёрдугаар байрт тус тус шалгарсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна