Хацү башё эхэллээ

2019/01/14
Мэргэжлийн сумо бөхийн 2019 оны хамгийн эхний башё болох Хацү башё өчигдөр Токио хотын Кокүгикан ордонд эхэллээ. Энэ жилийн эхний башёд 3 аварга зодоглож байгаа бөгөөд эхний өдрийн барилдааны дараагаар монгол аваргууд өрсөлдөгчөө давж, Япон аварга Кисеносато өвдөг шорооджээ. Банцүке тэргүүлж байгаа Кисеносато эхний өдөр чансаа буурч, комусүби цолтой болсон Митакэүмитэй барилдаж, ошидаши мэхээр унасан байна. Их аварга Хакухо эхний өдөр туршлагатай ахмад бөхчүүдийн комусүби Миёогирүтэй таарч, хатакикоми мэхээр давжээ. Тэгвэл Ананд аварга эхний өдөр маэгаширагийн тэргүүн бөх Точиоозантай учраа таарч, цүкидаши мэхээр даваа авлаа. Хацү башёгийн хоёр дахь өдөр Хакүхо Точиоозан, Какүрюү комүсүби Митакэүми, Кисэносато Ичиножёотой барилдана. Дээд зиндаанд барилдаж байгаа монгол бөхчүүдээс эхний өдөр Ичиножёо, Тамаваши нар даваа авчээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна