Жим Керри залуухан амрагаа танилцуулав

2019/01/14
Холливудын нэрт жүжигчин Жим Керри удаан хугацаанд гоонь эр явсан. Түүний сүүлчийн найз бүсгүй Катриона Уайт жүжигчин эрээс салсныхаа дараа амиа хорлосон билээ.
 
Амиа хорлохын өмнө бичиж үлдээсэн зурвастаа тэрээр Жим Кэрригүйгээр амьдарч чадахгүй гэсэн байжээ. Сэтгэлээр унасан эр гурван жилийн турш хэнтэй ч харилцаа үүсгээгүй. Тэгвэл одоо жүжигчин эрийн амьдралд өөрчлөлтүүд гарч эхэлжээ.
 
Энэ жилийн “Алтан бөмбөрцөг” наадмын улаан хивсний ёслолд оролцохдоо 56 настай Керри шинэ найз бүсгүйтэйгээ ирсэн байна. Тэрбээр “Тоглосон юм” цуврал кинонд гол дүрийг хамтдаа бүтээсэн 34 настай Жинжер Гонзагатай дотно харилцаатай болжээ.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна