Өнөөдөр болох үйл явдлууд

2019/03/06
 Гуравдугаар сарын 06-нд болох үйл явдлын тойм:

08.30 цагт “Пума Империал” зочид буудалд “Ажил эрхлэлт ба эмэгтэйчүүдийн эрх” өглөөний уулзалт болно.

09.00 цагт “Улаанбаатар” зочид буудалд “Охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахад төр болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт болно.

10.00 цагт Төрийн ордонд “Угийн бичиг хөтлөлт” зөвлөгөөн болно.

10.00 цагт МУИС-ийн Номын санд Үндэсний сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 106 жилийн ойн баярын хурал болно.


10.00 цагт Төрийн ордонд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийнэ.


11.00 цагт Соёлын төв өргөөнд “Их хотын бүсгүйчүүд 2019” ёслол болно. Утас: 99268461

11.30 цагт Ардчилсан намын төв байранд тус намын удирдлагууд цаг үеийн мэдээлнэ.


11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн н.Заяа-Амгалан “Монгол хүний генийн удмын санд бодит аюул нүүрлэж эхэллээ” сэдвээр мэдээлэл хийнэ.

12.00 цагт Богд хааны ордон музейд “Гайхамшигт өв соёл-Монгол уран хатгамал” үзэсгэлэнгийн шилдэг бүтээл шалгаруулах ёслол болно.


12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын худалдаачдын холбоо уран бүтээлчидтэй хамтран тоглолт зохион байгуулах талаар мэдээлнэ.


13.00 цагт Монголын волейболын залуучуудын холбооны “MJ спорт заал”-нд “UB лиг” гар бөмбөгийн тэмцээний нээлт болно. Утас: 99458521, 89477713.

14.00 цагт МУИС-ийн Номын санд “Сэтгүүлчдийн хөдөлмөрлөх эрхийг хамгаалах нь” хэлэлцүүлэг болно.

14.00 цагт Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн анхдугаар хуралдаан болно. Утас: 88249813, 86150069

14.00 цагт Монголын театрын музейд "Бөмбөгөр ногоон театр" гэрэл зургийн цомгийн нээлт болно. Утас: 99035028

18.00 цагт “Корпорейт Конвеншин центр”-т “Эдийн засгийн хөгжилд эмэгтэйчүүд хамтдаа-Илүү хүчтэй” хэлэлцүүлэг болно.

18.00 цагт МҮХАҮТ-д шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг шалгаруулах “Lady Entrepreneur” ёслол болно. Утас: 99090339


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна