НМХГ:Зайсангийн KFC салбарт 14 сая төгрөгийн торгууль ногдуулсан

2019/03/19
НМХГ-аас KFC түргэн хоолны сүлжээ ресторанд хийсэн хяналт шалгалтын үр дүн болон шинжилгээний хариуг танилцууллаа.

ХӨСҮТ, НМХГ-ийн лабораторийн нэгдсэн шинжилгээний хариу энэ сарын 14-нд эцэслэж гарсан байна. Тодруулбал, шинжилгээгээр  шигелла СПП төрлийн нян буюу хоол хүнсээр дамжих өвчлөл болох нь тогтоогджээ. 

Үүнтэй холбоотойгоор Зайсангийн KFC салбарт 14.000.000 төгрөгийн торгууль ногдуулж, холбогдох арга хэмжээг авсан байна.

Мөн усны хэрэглээг хангаж байсан гүний худгийг хаах шийдвэр гаргажээ.
 
Т.Хэрлэн
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна