Өнөөдөр говь болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.
2019 оны 3 дугаар сарын 20-ны 8 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн өмнөд хэсгээр солигдмол үүлтэй. Говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр, говь талын нутгаар 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 10-15 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэрийн голын хөндий, Их нууруудын хотгор орчмоор 5-10 хэм хүйтэн, Алтайн өвөр говиор 1-6 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна