Хэрвээ та өөрийн хувцаслалтын стилиэ тайван, минимал, илүү дутуу зүйлгүй гэх үгсээр тодорхойлдог бол таны стилийг энгийн гэж хэлж болох юм. Гэхдээ энгийн гэдэг нь уйтгартай гэсэн үг огтхон ч биш төдийгүй эсрэгээрээ энгийн стильтэй хүний хувцасны шүүгээ маш чанартай, ухаалаг уд зүйлсээс бүрдсэн байдаг. Харин тэрхүү энгийн стилийг төгс бүрдүүлж өгдөг гутлын хувьд хэд, хэдэн үндсэн загвар байдгийг бид энэ удаад онцолж байна.
Хавтгай ултай mules
Өмнө нь бид балетчины шаахай бүсгүй бүрд байх шаардлагатай хэмээн үздэг байсан бол одоо өсгий хэсгээрээ онгорхой загварын mules гутал илүү загварлаг сонголт болсон билээ.
Болхи хийцтэй, зузаан ултай, хагас түрийтэй комбат гутал ямар ч энгийн төрхийг илүү cool болгох чадвартай.
Энэ нь маш ойлгомжтой сонголт мэт санагдаж болох ч бидний шүүгээд зайлшгүй байх ёстой хамгийн чухал загваруудын нэг юм шүү.
Намхан өсгийтэй, нарийн оосор бүхий энгийн сандаал нь зуны улирлын жинхэнэ аврал байх болно.
Загварын хувьд энгийн минимал хийцтэй эсвэл сүүлийн үеийн тренд бүхий үзэмжгүй болхи хийцтэй гээд ямар ч байж болох ч өнгөний хувьд цагаан байх нь их чухал юм. Цагаан кет ямар ч хувцастай зохицно.
Хэрвээ та анзаарсан бол бид энэ жагсаалтад хар өнгийн богино түрийтэй гутал биш харин цагааныг оруулсан. Өсгийтэй түрийтэй гутлын хувьд цагаан хувилбар нь илүү загварлаг харагддаг ба энгийн төрхийг илүү сонирхолтой болгож өгдөг давуу талтай юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна